Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөх үйл ажиллагаа

2021 оны 02 сарын 04

Улсын онцгой комиссын өчигдөр (2021.02.03)-ийн хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-ээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.

Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулна.  Үүнд:

 -Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд дараах үйлчилгээг авах боломжтой.  Өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ингэх(202.179.26.3) 2021 оны 02 сарын 04

Ингэх юм бол хөл хорио тогтоогоод нэмэргүй. 90 биш 96% хорих ёстой. 11 хүртэл зай ч байна түлшээ нөөцөл, эмээ нөөцөл, хүнсээ нөөцөл. 11-23 хооронд гэрээсээ бүү гар. Шинжилгээ авах хүмүүс очиж аваг. Илэрсэн тахал тээгч биетүүдийг тусгаарлаад орон гэрий нь бүрмөсөн ариутга. Хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж ажиглалтанд ав. Тогтоосон хугацаанд шуурхай ажиллаж өрх бүрийг болж өгвөл иргэн бүрийг шинжилгээнд хамруул. Асуудал гаргасан аливаа этгээдийг хуулиар дарангуйл.

0  |  0
Top