ОХУ-д тэтгэлгээр суралцах боломжуудын талаар маргааш цахим уулзалт хийнэ

2021 оны 02 сарын 04

Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуучууд та бүхэнд зориулсан ирээдүйн мэргэжлээ хэрхэн зөв сонгох мөн ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж олгох цахим уулзалтыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соелын төв нь хоёрдугаар сарын 05-нд буюу (Баасан гарагт)-т 11:00 цагаас зохион байгуулах гэж байгааг сонордуулахад таатай байна.

Жил бүр ОХУ-д тэтгэлгийн сонгон шалгаруулалтаар 500 гаруй оюутан суралцах боломжтой ба хүүхэд залуус та бүхэн энэхүү лайв буюу цахимаар хамт байснаар хэрхэн тэтгэлэгт хамрагдах тухай бүх мэдээллийг авах болно.

Та бүхэн цахим уулзалтын үеээр бидэнтэй хамт байж мөн лайк шэйр хийн найз нөхөддөө дамжуулан тэтгэлэгт хамрагдах боломжийг цааш нь түгээгээрэй.

Энэхүү лайваар та бүхэн хэрхэн тэтгэлэгт хамрагдах, сонгон шалгаруулалтанд яаж тэнцэх, хамрагдаж буй сургуулиуд тэдгээрийн сургалтын орчин, амьдрах нөхцөл гээд мэдэхийг хүссэн асуулт бүрийн хариултыг авах болно.

Хоёрдугаар сарын 5 -ны өдөр 11:00 цагаас уулзацгаая та бүхэн бидэнтэй хамт байж боломжоо бүү алдаарай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top