ОЛОН ӨНГӨ: Цагаан сар ба хар тортог

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 06

Сар шинэ дөхөж буйтай холбогдуулж хатуу хөл хориог 12 хоног сунгачихлаа. Монгол хүн байна даа айл бүхэн хэрдээ таарсан идээ будаа, бууз банш болж гэр бүлийн хүрээндээ золгуут хийж ёслох нь дамжиггүй биз ээ. Хүмүүс гэр гэртээ  байх энэ өдрүүдэд гал түлэх нь ердийн үеэсээ хэд дахин ихсэж, агаарын бохирдол ч төдий чинээгээр нэмэгдэх нь тодорхой. Хэдийгээр өмнөх жилүүдээ бодоход утаа шингэрсэн ч сайжруулсан түлшний хөө тортог үс хувцсанд шингэж,  нүүрс хүчлийн хий нь аманд амтагдаж, толгой өвдөж, дотор муухайруулсан хэвээр байна. Манайхан аливаа зүйлийн өнгөн хэсэгт хууртаад утаа шингэрч ариллаа л гээд байдаг. Гэтэл чанар нь хэвээрээ төдийгүй илүү ч хоруу чанартай болсныг үгүйсгэх аргагүй. Та бүхэн гэр хорооллыг нүдээ нээгээд сайн хараад үзээрэй. Бөмбөгөр хар гэрүүд, бүүдийсэн гудамж л угтана. Цас чинь цагаан байдаг даа. Тэгвэл гэр хороололд хар цастай. Учир нь мөнөөх хөө тортог нэвсийтэл буусных.

Нүдэнд үл үзэгдэх нанги тортог,нүүрсхүчлийн хий хүний ам хамар, амьсгалах агаараар дамжин уушги хоолойг бохирдуулан үрэвсүүлж, харшил ханиаданд дарлуулсан, мэнгэр бронхиттой хүмүүс л болох нь байна шүү. Цагаан сар ч яах вэ хар тортогоосоо яаж салах вэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭМЭЭ(66.181.161.82) 2021 оны 02 сарын 06

ЭНЭ БОЛ УЛС ТӨРИЙН СЭДЭВ БИШ ҮНЭН. ХҮХЭРЛЭГ ХИЙ ИХЭСЧ ХАР ТОРТОГТ ДАРАГДАЖ УТАА ӨӨРЧЛӨГДСӨН. АГААР ЦЭВЭРШЭЭГҮЙ .ГАЛЛАЖ БАЙГАА ЦАГТ АГААР ЦЭВЭРШИХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Мрл(202.126.89.249) 2021 оны 02 сарын 06

Яг үнэндээ бол энэ утаа Ковидоос илүү аюултай.Хорт хавдардараар хүүхдүүд өвдөөд эхэлсэнштээ.Энэ бол утааных.Хэдэн жилиин дараа бүр аймаар ихээр хавдар тусна хөгшин залуугүй

0  |  0
тортог(103.57.95.68) 2021 оны 02 сарын 06

агааржуулагчийн тортогийг хаана шинжлүүлэх юм бол

0  |  0
Нийслэлхүү(64.119.18.98) 2021 оны 02 сарын 06

Зөв зөв, Хүүк утаа арилгасан нь их оноо авах учир ямар ч аргаар хамаагүй харлуулцгаая, манай харлуулах даалгавар авсан багийнхаан шейр шейр шейр.\nБас Эрдэнэтээс эхлээд олон үйлдвэр завод, уул уурхай, алт эрдэнсийн орд газруудыг төрд авсан нь мөн оноо авах учир, ямарч аргаар хамаагүй харлуулцгаая шейр шейр шейр...

0  |  0
Зочин(66.181.183.68) 2021 оны 02 сарын 06

Хүрэлсүхдээ хулхидуулаад Хүртэх ёстойгоо хүртжээ

0  |  0
Зочин(103.10.23.173) 2021 оны 02 сарын 06

Утааг мэдсэнч мэдээгүй царайлж бна хотын дарга хамар чих нүдээ нээгээч 1 жилн сонгуулн шоу бсан

0  |  0
Top