Баянзүрх дүүрэгт өнгөрсөн сард 18 жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 06

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 он гарсаар нийт 121 эд материалын хохиролтой зам тээврийн осол хэргийг шалгажээ. Үүнээс иргэд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал ихсэж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сард нийт 117 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож байсныг илрүүлжээ. Дээрх зөрчлийн 18 жолооч нь зам тээврийн осол гаргасныг Зөрчлийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явагдаж хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажилласан байна.

Иймд иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна. Мөн жолооч нар халтиргаа гулгаатай замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй улмаас зам тээврийн осол нэмэгдэж байгаа тул хурдаа тохируулж, дүрмээ мөрдөхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс анхааруулав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(202.179.26.3) 2021 оны 02 сарын 06

Би байнга сануулж хэлээд байгаа. Согтуугаар машин жолоодож хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь санаатайгаар хүн алах гэж яваа үйлдэлд тооцогддог юмаа гэж. Хүн санаатайгаар алах үйлдлийг таслан зогсоож уг этгээдийн унаж яваа машиныг улсын орлого болгож доод тал нь 5 жил хорьж нийгмээс тусгаарлах хууль санаачлаа гэж УИХ д хэлээд байгаа. Гишүүд бас уусан үедээ жолооддог юм шиг байна лээ.

0  |  0
Top