Коронавирусний эрсдэлээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг хамгийн түрүүлж авсан дэлхийн таван орны нэг нь Монгол Улс болж байсныг эхлээд сануулъя.
Коронавирусний анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн 2020 оны гуравдугаар сараас хойш Монгол Улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимтэй авч, ажиллаж эхэлсэн. Улмаар цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сар барьж чадсаны эсэст мөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад коронавирусний анхны дотоодын халдвар бүртгэгдсэн. Өдгөө халдвар эрчимжиж, өчигдрийн /2021.02.06/ байдлаар Улсын хэмжээнд коронавирусний 1989 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1449 хүн нь эдгэрчээ. Мөн халдвар авсан дөрвөн хүн нас барсан бөгөөд нас баралтын шалтгааныг хавсарсан хууч өвчин гэж албаныхан мэдээлж буй.
Тэгвэл цар тахалтай тэмцэх нөр их ажилд дэм болж ард иргэд, аж ахуйн нэгжээс Улсын Онцгой комист мөнгөн болон эд материалын хандивыг өгсөөр байгаа.
Тодруулбал, 319 аж ахуйн нэгж байгууллага, 260 иргэнээс 3 тэрбум 925 сая 632 мянга 517 төгрөгийг /3.925.632.517/ Улсын Онцгой комисст хандивласан бол 152 аж ахуйн нэгж, 10 иргэнээс 4 тэрбум 884 сая 133 мянга 898 төгрөгийн /4.884.133.898/ үнэ бүхий эд материалыг хандивлажээ. Хандивын нийт дүн нь 8 тэрбум 809 сая 766 мянга 415 төгрөг болж байна.
2021 оны хоёрдугаар сарын 03-ны байдлаар хандивын мөнгөн хөрөнгөөс 3 тэрбум 316 сая 712 мянга 779 төгрөгийг зарцуулж, 608 сая 919 мянга 738 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин хандивын бараа материалаас 3 тэрбум 377 сая гаруйг нь зарцуулж, үлдэгдэл 507 сая 124 мянга 869 төгрөгийн үнэ бүхий бараа материал байна.
Тухайлбал, мөнгөн хандиваас 85 сая төгрөгөөр амны хаалт захиалгаар оёулсан бол "Хурд" хамтлагийн буцааж нэхэхгүй хайр тоглолтын зохион байгуулалтад 24 сая төгрөгийг зарцуулсан байна. Түүнчлэн хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдээс санхүүгийн хүндрэлд орсон зорилтод бүлгийн иргэдэд 300 сая төгрөг, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэрэг болон бусад зардалд 82 сая 217 мянга 711 төгрөгийг тус тус зарцуулжээ. Та бүхэн мөнгөн хөрөнгийн дэлгэрэнгүй зарцуулалтыг доорх хүснэгтээс харж болно.
ХАНДИВЫН МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 7 )
Zo zo
Ямар нэгэн үйл ажиллагаа зардалгүй явахгүй ард түмнийхээ эрүүл мэндээр бизнес хийхгүй байлгүй
Улсын төсөвөөс бас мөнгө аваа биздээ.2020-21 оны төсөвийг гударчихаад,хандивийн мөнгө бам гударна.Бөглөрж үхээсэй
Улсын төсөвөөс бас мөнгө аваа биздээ.2020-21 оны төсөвийг гударчихаад,хандивийн мөнгө бам гударна.Бөглөрж үхээсэй
одоо энэ Худлаа Тайлан тооцоо Хэнд хэрэгтэй юм вэ, цаана чинь Цар тахал Нийслэлээр нэг тархаж Гамшигийн хэмжээнд очлоо, ЗГ, УОК, НОК, ямар нэг Доривтойхон үйл ажиллагаа явуулж Иргэд ээ хамгаалахгүй бол болохоо ч байж байна шүү,
Худлаа тайлан, худлаа мэдээ байна. Эхний 10 сард иргэд үүргээ биелүүлсэн. Харин хандив авсан этгээдүүд дотоодод халдвар алдаж тархаасан санаатай эсэхийг мөрдөх ёстой.
хэд нь нөхдүүдийн хармаанд ороо бол\n