Шимэгчтэх өвчний өвчлөл 2,6 хувиар буурсан байна

2021 оны 02 сарын 07

Өнгөрсөн онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 89,6 сая мал, амьтан хамрагдахаас 79,8 сая мал хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 89%-ийн гүйцэтгэлтэйгээр биелж, өвчлөл 2,6%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд 51,1 сая малыг угаалганд хамруулж, гүйцэтгэл 79%-тай, туулгалтад 15,8 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 117%, боловсруултад 8,4 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 127%-тай, үхрийн арьсны гуурын боловсруултад 4,5 сая үхэр хамрагдаж, гүйцэтгэл 96%-тай биелсэн байна.

Улсын хэмжээнд бог мал угаалгын  836 суурин ванн ашиглаж байна. Орон нутагт мал угаалгын суурин болон зөөврийн ванн хэрэгцээг хангаснаар мал шимэгчтэх өвчнөөс эрүүлжиж малын тарга хүч нэмэгдэж, малын гаралтай түүхийн эдийн чанар, гарц нэмэгдэх юм.

Мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр малын арьс, ширний амьд үеийн гэмтэл 2019 оноос 5 хувиар буурсан мэдээ байна.

 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin D(202.126.88.146) 2021 оны 02 сарын 07

Sain shuu, eruul mal manai hogjliin batalgaanii neg heseg.

0  |  0
Top