Б.Отгонбат: Хүүхдийн сайн сайхны төлөө ихийг хийж бүтээх ташуур надад өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн дээд цол, одон, медаль, төрийн шагналаар шагнаж байна. 

“Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Тэрбээр "өнөөдөр цагаагчин хэмээх үхэр жилийн босгон дээр Монголын хүүхдийн ертөнц болсон Найрамдал зуслан, Улсын драмын  эрдмийн театрт 20 гаруй жил ажилласан хөдөлмөрийг маань, Монголын ирээдүйг бэлтгэх СУИС-д ажиллаж байгаа хөдөлмөрийг маань үнэлж Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээж байгаад талархаж байна. Энэ шагналыг би зөвхөн өнөөдрийн хийж бүтээсэндээ биш, ирээдүйд хийж бүтээх, хүүхдийн сайн сайхны төлөө илүү ихийг хийж бүтээгээсэй гэсэн урам зориг ташуур өгсөн шагнал байлаа. Энэ жил Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой тохиож байгаа. Театрынхаа ерөнхий найруулагч Н.Наранбаатар, СУИС-ийг хамт төгссөн, нэг ангийн охин С.Чимгээтэй хамт хүндтэй шагнал авч байгаадаа баяртай байна. Хамгийн их талархаж байгаа зүйл бол Найрамдал зусланд амарч байсан үе үеийн хүүхэд багачууд, драмын урлагт хамтран зүтгэж байгаа уран бүтээлчид, СУИС-ийн хамт олныг үнэлж буй шагнал гэж ойлгож байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top