Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн дээд цол, одон, медаль, төрийн шагналаар шагнаж байна.
“Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатарыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлцэн цолоор шагналаа. Тэрбээр "Монголын циркийн урлаг түүхт 80 жилийн ойтой золгож байгаа энэ торгон мөчид циркийн уран бүтээлчдээ төлөөлж энгэртээ төрийн дээд одон медал зүүж байгаадаа талархаж байна. Циркийн урлаг бол үнэхээр агуу юм. Монголын циркийн урлаг үргэлж өндөрт байдаг юм шүү" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
орон байргүй байж яахаараа өндөрт байдгийн?