Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн дээд цол, одон, медаль, төрийн шагналаар шагнаж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхэд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Санжаажавын Батсүх нь 1957 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Завхан аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг1993-07-08-ны өдөр хүртсэн.
Орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар оржээ. Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэт, ихэвчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршин, нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан байна. “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгэнд орж байжээ. “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай оролцсон байна.
Сэтгэгдэл ( 14 )
Манай нэртэй сайхан дуучид ямар олон эхнэр сольдог юм бэ дээ.С. Батсүх.Д.Жаргалсайхай гээд хүүхний өвөр сэлгэсэн хүмүүс их байна даа.Бүтээлийн цаана туулсан амьдрал ааш занг нь харж шагнах хэрэгтэй.
Ardin todotgoltoi busad mundaguudaa unen dooshoo hiilee dee yadaj busdad ulger jishee uzuuleh gedes bhgui shalhaisan guzee?! Uran buteel geed bh um ni gaviyataas iluu um haragdahgui lbgaa um bas l neg sensaats duuliaan heregtei bolson um biz dee huurhii. Iim l shudraga bolohoor amitan hun amia horlohoos uur garts gargalgaa alga bolood bna ene Uls niigemd.
Ene gahai bolij uz. zugeer l neg dyrtai sain duriin uran saihanch shuu daa
Arai bishee
АРД ТҮМЭН ТҮҮНИЙ ДУУГ БУРАМ ШИГ ХҮЛХЭН ДУУЛСААР БАЙХАД АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ. БАЯР ХҮРГЭЕ.
Завханы Батсүх гуай мундаг дуучин. Зөв хүнээ төр үнэллээ. \nХалуун баяр хүргэе.
Энэ шагналууд үнэхээр утгаа алдлаа даа. Төрийн шагналууд гэж ямар ч нэр хүндгүй болждээ.Хорт Баттулга сонгуулийн шоугаа эхэллээ.Хорт могойнуудийг төрд дахиж бүү ойртуул.
setgeltei duuchin daa, bayar hurgeye
setgeltei duuchin daa, bayar hurgeye
setgeltei duuchin daa, bayar hurgeye
setgeltei duuchin daa, bayar hurgeye
Зуун дуутай нэг аятай хүнд МУАЖ өгчээ гэж
Zvgeer l bayr hvrgii geed helchihej chadahgvi bna.yy
Гавьяатад Ардын жүжигчин цол ахдана гэж боддог