Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд!

2021 оны 02 сарын 08

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сараас хойш тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авах боломжтой.

Бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top