Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Батсуурийн Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр /2021.02.08/ хүлээн авлаа.
Б.Бямбадорж нь хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.
1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль,
1995 онд Анагаах ухааны их сургууль,
2002 онд Удирдлагын академи,
2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль,
2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн.
Орос, англи хэлний мэдлэгтэй.
1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч,
1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч,
1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч,
1999-2018 онд Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирал,
2018 оны 01 дүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөх,
2019 оны 01 дүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажиллаж байсан.
Сэтгэгдэл ( 10 )
Уравсан хулгай байна
ямар албан тушаалд дуртай хүн бэ хаана даргын суудал байна тэнд явж байх юм МӨНГӨ гэж
хотын даргаа боль доо. Ерөнхий сайд шиг хулгайч луйварчдаар багаа бүрдүүлсэн шиг хог новшийг л
Идэж уудаг хумуусээс еер хунийг томилж болохоо байчихжээ
Идлээ уулаа л гээд байсан хүн яахаараа байн байн дарга болдгийн ? дахиад хулгайгаа хий гэж томилдог юмуу хамтарч хулгайлах гэж томилдог юм уу???????
болиочээ.
Адгийн новш доо
Ee tiim shdee arai chdee
Энэ хүн идлээ уулаа, хувийн эмнэлэгтээ улсын хөрөнгө зувчуулсан гээд халагдаж байсан санагдах юм.
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна