Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа

2021 оны 02 сарын 08

Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор байгуулан, бүрэлдэхүүнийг баталсан юм.

Анхдугаар хуралдаанд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд, Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн орлогч дарга, хурандаа Д.Бэхбаяр, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал болон бусад зөвлөлийн гишүүд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, бодлогын зөвлөмж гаргах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, зардал, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө гарган батлав. Түүнчлэн холбогдох байгууллагуудад гамшгийн эрсдэлийг бууруулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top