СХД: 3655 төрийн болон төрийн тусгай алба хаагч шинжилгээнд хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөө цахим хэлбэрээр өнөөдөр хуралдууллаа. Хоёрдугаар сарын 11-ний өдөр тогтоох хатуу хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцлээ.
 
Өмнөх долоо хоногийн дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, тээврийн цагдаагийн албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцууллаа.
Мөн УОК-оос гарсан хатуу хөл хориог тогтоох шийдвэрийн дагуу “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд иргэдийг богино хугацаанд хамруулахын тулд дүүргийн бүх төрийн албан хаагчид оролцох учиртай. Тиймээс дүүргийн 3655 төрийн болон төрийн тусгай албан хаагчдыг хоёрдугаар сарын 8, 9-ний өдөр 18:00-22:00 цагийн хооронд ПСР шинжилгээнд хамруулах, хатуу хөл хорионы бэлтгэл ажлыг сайтар хангахыг харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нарт үүрэг өглөө.
 
Мөн хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдаж хатуу хөл хорионы үед ажиллах заавар зөвлөмжийг ДОК-ийн шуурхай штабын дарга Э.Ниндэв өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top