ОЛОН ӨНГӨ: Мөрөөдөлд маргааш гэж үгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Утга учиртай амьдарлаар амьдрах нь хүмүүн бидний хүсэл боловч, тэр л утга учирыг эрж олоход туслах зам харгуй нь хүний өөрийнх нь мөрөөдөл байдаг. Ганц олдох энэ амьдралаа, алтан боломжоо харамсах зүйлгүйгээр мөрөөдөл дүүрэн, сайн сайхан руу тэмүүлж амьдарцгаая. “Залуу хүн жаргалтай бол эх орон минь жаргалтай” гэсэн сайхан үг бий. Залуу насандаа мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж яваа хүнийг аз хийморь, амжилт бүтээл дагаж явдаг жамтай. Эх орны ирээдүй болсон залуу үеийнхэн маань сэрүүлгээр бус мөрөөдлөөрөө сэрдэг болсон тэр цагт хувь хүний хөгжил дэвшил дагаад өсдөг гэдэг.

Нийгмийн эд эс болсон иргэд нь ийм хандлагатай болоод ирэхээр тэр улс орны ирээдүй улам гэрэлтэх нь гарцаагүй билээ. Тиймээ залуусаа, хүрэх гэсэн хүсэл тэмүүллийнхээ төлөө, очих гэсэн оргил мөрөөдлийнхөө төлөө яг одооноос хичээн зүтгэ. Мөрөөдөлд маргааш гэж үгүй. Замдаа гарсан цагт зам чинь тод харагдана” гэсэн  мэргэн үг бий. Таны мөрөөдлийн зам таны гарт буйг санаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.252) 2021 оны 02 сарын 11

Тийи

0  |  0
Top