МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт МЭДЭГДЭЛ хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

МҮЭ-ийн холбооноос энэ сарын 2-нд НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн яам, ХНХ яаманд тус тус мэдэгдэл хүргүүллээ. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан боловч Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн, иргэдийн цалин орлого нэмэгдээгүй энэ цаг үед НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь иргэд болон ажил олгогчдын нуруунд хүнд ачаа болж байгааг сануулж дээрх шийдвэрээ эргэн харж засч залруулахыг хүсэн мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top