Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна.

Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм. Тэдгээр иргэнийг бүртгэлжүүлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран зохион байгуулж байна.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурууд нүд хурц(66.181.185.165) 2021 оны 02 сарын 11

Орон гэргүй хүмүүсийг зүгээр л түр байрлуулмааргүй байна. Энэ хугацаанд сэтгэлд нь гэгээ татахуйц сэтгэл засал, амьдрах итгэл өгөх яриа, ярилцлага хийж, сэтгэл зүйч ажиллуулах хэрэгтэй. Улмаар, засаг нь хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны хүмүүсийг нь ажлын байраар хангах, өөрсдийгөө аваад явж чаддаг хэмжээнд хүртэл нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

0  |  0
Зочин(64.119.27.252) 2021 оны 02 сарын 11

Цаашдаа уламжлал болгож

0  |  0
Top