Ж.Сандагсүрэн өргөдлөө өгч, түүний оронд Р.Чингис томилогджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ.

Р.Чингис өнгөрсөн шөнө ажлаа хүлээж авсан байна.

Р.Чингис нь 1989 оноос хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөлгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл ЦЕГ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байгаад 2014 онд ЦЕГ-ын даргаар томилогдож байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.173) 2021 оны 02 сарын 10

Сандаг хусуулах нь тодорхой бсан сумъяа их л дэнжигнэж бна өөрөө өргөдлөө өгсөн дээр чадахгүйнь мэдээжшүүдээ бөхөөс өөр юуч мэдэхгүй

0  |  0
Бат(202.9.46.59) 2021 оны 02 сарын 10

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

1  |  0
Иргэг(202.21.115.82) 2021 оны 02 сарын 10

МАНАН ЭРГЭН ИРЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА

1  |  0
Top