Коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит 11:00 цагийн мэдээллийг өгч байна /2021.02.13/. Өнөөдрөөс эхлэн ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийг Засгийн газрын пэйж хуудсаар шууд дамжуулахаар болжээ.
Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга, УОК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний 46 тохиолдол илэрлээ. Үүний 4 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд массын дундаас илэрсэн.
Массын дундаас халдвар илэрвэл нэгдүгээр болон дан хавьтлыг гэрт нь тусгаарлаж, тандалтын баг судалгаа шинижлгээг үргэлжлүүлэн хийнэ.
Өнөөдөр 20 мянга орчим өрхөөс шинжилгээ авна. Тооцооллоор нийслэлд бүртгэлтэй 115 голомтоос хамгийн идэвхтэй 30 голомтын 100 мянган өрхөд нөхцөл байдал хүндрээгүй байна гэж үзвэл маргаашнаас эхлэн Улаанбаатарын захын хорооллын идэвхгүй голомтод байгаа айл өрхүүдээс PCR шинжилгээ авах ажлыг үргэлжлүүлнэ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ