Өнөөдөр зургаан дүүргийн 67 хорооны иргэдээс PCR шинжилгээ авна

2021 оны 02 сарын 13

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /20201.02.13/ ээлжит 11:00 цагийн мэдээллийг өглөө.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний 46 тохиолдол илэрлээ. Үүний 4 нь  “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд массын дундаас илэрсэн.

Өнөөдөр 20 мянга орчим өрхөөс шинжилгээ авна. Тооцооллоор нийслэлд бүртгэлтэй 115 голомтоос хамгийн идэвхтэй 30 голомтын 100 мянган өрхөд нөхцөл байдал хүндрээгүй байна гэж үзвэл маргаашнаас эхлэн Улаанбаатарын захын хорооллын идэвхгүй голомтод байгаа айл өрхүүдээс PCR шинжилгээ авах ажлыг үргэлжлүүлнэ.

Өнөөдөр дараах зургаан дүүргийн 67 хорооны өрхүүдээс нэг иргэнийг PCR шинжилгээ авна.

  • БГД-ийн 7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22-р хорооны өрхөөс нэг хүн,
  • БЗД-ийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 16, 17, 18, 19, 20-р хорооны өрхөөс нэг хүн,
  • ЧД-ийн 17-р хорооны өрхүүд хамрагдарна.
  • СБД-ийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 23-р хорооны иргэд
  • СХД-ийн 5, 6, 10, 11, 13, 14, 16, 18, 19, 28, 30-р хорооны иргэд
  • ХУД-ийн 2, 3, 6, 7, 11, 12, 13, 14-р хорооны иргэд шинжилгээнд хамрагдана.
Top