МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Хулгана жилийн алдартан”-ы нэгээр НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Хасбазар тодорлоо.
Ахлах ахлагч Д.Хасбазар нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 320 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар 750 цагийн үүрэг гүйцэтгэн, 280 гаруй удаагийн гал түймрийн дуудлага дээр тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй, гал түймрийн голомтод ажиллаж, 245 хүний амь насыг нь аварч, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Өнгөрөгч 2020 онд гэхэд томилгоот ээлжинд 90 удаа гарч 2160 цагийн үүрэг гүйцэтгэн, 245 иргэний амь насыг аварч, 6 иргэний цогцостой ажиллаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэрбээр мөн Гал унтраах техникийн олон төрөлт спортоор 9 жил хичээллэж улс, бүсийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож 2017 онд спортын дэд мастер цол хүртсэн тамирчин аврагч юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
зөв хүнд өгчээ