Шадар сайд вакцинжуулалтын БЭЛТГЭЛ АЖЛЫГ шалгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 13

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын  зэрэгт шилжиж,  12 хоногийн хугацаанд хатуу хөл хориог тогтоосон.

Энэ хугацаанд "Нэг хаалга-нэг шинжилгээ"  нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж,  ковидын голомтыг хумих, дам хавьталыг илрүүлэх тандалт судалгаа үргэлжилж буй. Хөл хорионы цуцалсны дараагаар вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар Засгийн газар, Улсын онцгой комисс ажиллаж байна. 
 
Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хамт өнөөдөр (2021.02.13) ХӨСҮТ-д ажиллав.

Эхний ээлжинд орж ирэх вакцины хадгалалт, тээвэрлэлт, нөөцлөлтийг хэрхэн зохион байгуулах талаар эмнэлгийн удирдлагууд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Вакцин хадгалах нөөцлөх гурван төрлийн хөргүүр, зөөврийн сав, хүйтэн хайрцаг, стандартын шаардлага  хангасан тээвэрлэх машин ХӨСҮТ-д бэлэн байна.

Вакцинжуулалттай холбогдуулан аймаг, сум, дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвийн 300 гаруй эмнэлгийн албан хаагчдыг сургалтад хамруулж бэлтгэжээ. 

Дархлаажуулалтыг эхлэхээс өмнөх зохион байгуулалт, эрүүл мэндийн ажилтнуудыг бүрэн сургах, илүү цагаар ажилласан цалинг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, учирч болох эрсдэлийг тооцсон  бүх бэлтгэлийг өндөр түвшинд хангасан байх шаардлагатайг Шадар сайд анхааруулсан юм. Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, вакцины хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтэд анхаарч ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.68.137) 2021 оны 02 сарын 14

Дунд болон доод шатны ажилтнууд маш нягт нямбай ажиллах хэрэгтэй дээ. Салан палан байдлаар ажиллавал ажил будаа болно шүү.

0  |  0
Монгол(202.179.27.198) 2021 оны 02 сарын 14

Монголд мэрэгжлийн байгууллага, мэрэгжлийн хүмүүсийг ажиллулдаггүйгээс болоод шадар сайд нь шалгалт хийгээд явж байдаг хоцрогдсон орон болжээ. Коммунистуудын балаг тийм юм. Шадар сайд нь ч бас мэрэгжлийн биш учир юуг яаж шалгасан байж таарах юм болоо?

0  |  0
зочин(192.82.73.217) 2021 оны 02 сарын 14

Хатуу хорио тогтоосон юм бол Сумьяабазарын захуудаа нээнэ гээд бгаа нь үнэн юмуу? Маш ойлгомжгүй уялдаа холбоогүй ажиллаж бна Зах нээгдэх юм бол хорио тогтоох шаардлага юу бга АЖИЛГҮЙ АРГАА БАРСАН ХҮН АЛГХ

0  |  0
З(59.153.115.64) 2021 оны 02 сарын 14

Сайн байна. Амжилт хүсье

0  |  0
zochin(103.111.68.3) 2021 оны 02 сарын 14

bakziniig il tod zarlaad hiine shuu

0  |  0
zochin(66.181.176.181) 2021 оны 02 сарын 13

ene pizda nar haanaas olov

0  |  0
Top