Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.
Дуудлага худалдаа2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд явагдана гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.
1. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
2. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг
3. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
4. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
Сэтгэгдэл ( 2 )
Ene balairallaa zogsoo b
Монголчууд дээр доргүй үнэнхүү мэдрэл муутай хагас дутуу ухаантай мухар сүсэгтэй хөгийн новшнууд юмаа. Азын дугаар ч гэх шиг. Энийгээ дээдчүүл нь зохион байгуулж доодчуул нь оролцох юм биз дээ. Мануус бол зам дээр хэвтэж байсан ч тоож харахгүй тоо байна. Хүн өөртөө л итгэхээс ийм тоонд итгэж тэнэгтдэггүй юм.