Б.Тамир: Уран бүтээлээрээ бид цэргийнхний мөрдэсгүй дайчид нь юм

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

100 жилийнхээ түүхийг бичиж байгаа орчин цагийн Зэвсэгт хүчний талаар урлаг, соёл, спортын алдартнууд ийн ярьж байна.


“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Тамир: -Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг нэг л зүйлтэй жишнэ. Тэр нь торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт багана. Яагаад гэхээр тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажилладаг, амьдардаг хүмүүс. Жишээлбэл, би сайхан уран бүтээлийн төлөө шатаж, зүтгэдэг. Харин цэргийнхэн бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө махран зүтгэдэг. Энэ утгаар нь хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй салбар гэж ойлгодог юм. Магадгүй хайртай л учраас уран бүтээлээрээ дэмжиж ажилладаг гэж ойлгож болно.

Тэмцэл ялалт, хуучин цагийн цэрэг дайчид гээд л. Одоо ч гэсэн бид хугацаат цэргийн албыг сурталчилсан уран сайхны кино хийхээр төлөвлөж, судалгааны түвшиндээ байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа хаасан залуу амьдралдаа ямар их хүсэл тэмүүлэлтэй, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалттай, алдааг уучилдаг, алдар нэрэндээ барддаггүй тийм нэг жинхэнэ эр хүн болж төлөвшиж байгаа талаар өгүүлэх кино. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг эргэн сануулах, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлж, ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болоход нь чиглэсэн их сайхан уран бүтээл болно.

Хэрэв би СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй бол цэрэгт явна гэж бодож байсан л даа. Аав минь гурван жилийн цэрэг байсны хувьд онжавуудын тухай, нөхөрлөлийн тухай, цэргийн албаны тухай яриа манай гэрт уран бүтээлтэй зэрэгцээд л өрнөдөг байсан. Тийм ч учраас миний эчнээ танил салбар юм.

Энэ завшааныг ашиглаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уран бүтээлүүдэд маань бүх талын дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэхийн ялдамд удахгүй болох түүхт ойн баярын мэнд хүргэе. “Фантастик”-ийнхан бид тангараг өргөөд жагсаал дотор зогсож, хээрийн сургуульд оролцож, хилийн чанадад энхийг сахиулж, маршид гүйдэг эх орны эр цэрэг хөвгүүд биш ч гэсэн уран бүтээлээрээ цэрэг армийнхаа дайчид нь юм шүү гэж хэлье.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.88.169) 2021 оны 02 сарын 17

Od gedeg bol neg dyy dyylaad esvel neg kinond toglood bolchihdoggvi gej boddog. Manai yrlagiinhan heseg bvlgeeree tv eer garch ireed bie bienee magtaj garna.demjij bgaa n ter.bad bid nar l gesen shig emh zambaraaag i um yarij etee tseergvi aashlaj huhurch bahirna. Vzegchdee h ndlene gedgiig medehgvi.

0  |  0
Zochin (202.126.88.169) 2021 оны 02 сарын 17

Harin tiin. Bayar naadam bolohoor yrlagiin neg heseg hvmvvsiig dyrtai ch dyrgvi ch harj syyh um daa.kino gej eleg avmaar.bas byryy sedel ugmuur.

0  |  0
Үнэн(103.26.194.143) 2021 оны 02 сарын 17

Монголд олигтой нэг ч жүжигчин гэх юм байхгүй кино гэж нохойн баас юм ар араасаа мөн ч их хийж байнадөө\nэнэ олон монгол кинонцруудыг зурагтаар гаргахаа багасгаж болдоггүй юмуу

0  |  0
zocnin(66.181.161.25) 2021 оны 02 сарын 17

oligtoi kino khii dandaa khuuchinii mongol kinog khuulj khulgailj khiij bna shuu …khil deer kinog khuul mash nuuc gej khiisen …shuu

0  |  0
Zail(66.181.161.88) 2021 оны 02 сарын 15

Yur oligtoi kino khiideggui pyazda zaildaa.

0  |  0
Top