Дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит Завхан аймгийн Онцгой байдлын газар 2020 онд төрөөс баримтлах бодлого шийдвэр болон аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.
Өнгөрсөн онд алба хаагчид 76 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар ажиллаж 26 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгуулсан бол алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор албаны спорт заалыг ашиглалтанд орууллаа.
Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн түвшинд 12, байгууллага, аж ахуй нэгжийн түвшинд 41 удаа зохион байгуулж тухай бүр зөвлөмж хүргүүлэн ажиллахын зэрэгцээ “Эко завхан” аянд амжилттай оролцож, “Шилдэг эко байгууллага”-аар шалгарсан юм.
Дашрамд дурдахад Онцгой байдлын газар нь 2017-2020 онуудад буюу сүүлийн дөрвөн жил дараалан аймгийн тэргүүний байгууллагаар тодорлоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын -газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )