Бүх юмыг их мэдэгчид олон болжээ. Нэг нэвтрүүлэг телевизээр гарлаа, нийгмийн сүлжээгээр нэг сэдэв хит боллоо. Бүгдийг их мэдэгчид хаанаас ч юм ургаад гараад ирнэ. Энэ бол үндсэндээ ийм утгатай, үүнийг ингэж хийвэл болно, тэгвэл ерөөсөө болохгүй. Их Монголын тулгыг манагчид хэзээ ч барууны зэрлэг капиталистуудыг дагаж болохгүй энэ тэр өөрөө ч мэдэхгүй зүйлсээ өөрөө ч мэдэхгүй юмтайгаа холбоод дэмий тэнэчихнэ. Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар, эдийн засаг, улс төр, телевизийн нэвтрүүлэг, Монгол ухаан, сексийн амьдрал, тэр бүү хэл хүний үхлийг хүртэл өөрсдийнхөө тайлбарлах гэдэг, их мэдэх гэдэг хэсэг бүлэг хэтэрхий олон болчихож. Энэ дэлхий дээр оршин буй ямар ч бодгаль өөрийн гэсэн орон зайтай, сэрэл мэдрэхүйтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Нэг ёсондоо энэ дэлхий дээр амьдар ч буй хэн ч яаж ч авирлаж болно. Төрийн толгой дээр заларсан хэн ч ямар ч шийдвэр гаргаж болно. Тэглээ гээд хүн бүхэнд таалагдах албагүй. Хэрэв хүн бүрд таалагдах гээд эхэлбэл тэр зүйл анхны утгаа алдаж эхэлдэг. Чиний хажууд сууж байгаа Дондог, өрөөлийн хажууд алхаж яваа Бат юу ч бодож, юу ч сэдэж, яаж ч өөрийгөө илэрхийлж болно гэдгийг бид мэдэх, мэдрэх хэрэгтэй байна. Сошиал хуудас та бидний орон зай хэдий ч өрөөл бусдын орон зайгаар бас хязгаарлагдана.
Хэрэв танд ам гэж байгаа бол, гар гэж бий бол өрөөл бусдыг, өөрөөс чинь бусад хүн энэ дэлхийд амьдарч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Олон болсон их мэдэгчдээс гагц нэг л зүйлийг асуух хэрэгтэй. Тэд өөрсдийгөө мэддэг болов уу, Өөрийгөө нэгэнт таньчихсан учраас өрөөлийг дүгнээд, юм бүхнийг мэдээд байгаа юм уу...?!
Сэтгэгдэл ( 7 )
Ингэж ярих цаг нь болсоон.Ашгүй эхлэл нь тавигдаж ыайгаад талархаж байна.Төрийн эрхэмүүдээс эхлээд л өөрсөдийгөө их мэдэгч барга л ертөнцийн эзэн эзэн мэтээр өөрсөдийгөө өргөмжилж,дүрдээ итгэгчид Д.Сарангэрэл,У.Хүрэлсүх Х.Баттулага нарын тод жишгээр нийгэмд түглээ.Цахилгаан,уур усны хэрэглээг судалдаж шинжилж нийгэмд хүргэх асуудлаар мэргэшсэн ,уг асуулыг хариуцсан хүмүүс байсаар байтал урдуур нь орж их мэдэгчийн дүрээр Ухаагийн хүү попорж байх ямар хэрэгтэй юм.Энэ мэтчилэн их мэдэгчдийн гай их.
Өөрийн санаа өөртөө зөв, өрөөл дээл эзэндээ зөв гэж өвөг дээдэс маань сайхан хэлсэн байдаг. Өөрийн үзэл бодлыг хүнд тулган хүлээлгэх гэж улайран зүтгэнэ гэдэг хамгийн бүдүүлэг асуудал. Тухайн улс төрийн хүчний явуулж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ улс орны болон ард иргэдийн нийтлэг эрх ашигт хэр зэрэг нийцтэй, ээлтэй байгаагаас шалтгаалан дэмжлэг авах эсэх нь шийдэгдэнэ биздээ. Та бид хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй ч энэ эрх маань бас бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг ойлгох нь зүйтэй\n
Тэр чигээрээ л ЭГО чид байна даа.
Ene 2 altsaisan atsnuud zailaad uguugui baigaadaa Delhiigees zail 2 umhii alnuud