Өнөөдөр НДШ-ийг нэмэгдлийг эсэргүүцэж "Цахим жагсаал" хийнэ

2021 оны 02 сарын 22

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн асуудлыг эсэргүүцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн14 салбар, 21 аймгийн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн "Цахим жагсаал" өнөөдөр /2021.02.22/ 15:00 цагаас хийхээр болжээ.

Сануулахад, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар төлөх юм. Гэхдээ энэ нь цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан авсан авсан арга хэмжээний хүрээнд 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top