Г.Мөнхзаяа: Эмч нар маань “Үхэр жилийн анхны ихрүүд мэндэллээ” гэж их л баярласан

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 23

Өнөө жилийн сар шинийн баяраар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэгэн сайхан үйл явдал тохиожээ. Тодруулбал, шинийн нэгний билигт сайн өдөр хоёр ихэр охин хорвоод дуугаа хадаан мэндэлсэн байна. Үхэр жилийг өнгөлж төрсөн ихэр охидын аавыг Э.Батзаяа, ээжийг нь Г.Мөнхзаяа гэдэг аж. Тэд Архангай аймгийн Өлзийт сумын уугуул гэнэ. Ихрүүдийн ээж Г.Мөнхзаяатай холбогдож, баярт мөчийг нь хуваалцлаа.


 

-Ихэр хүүхэдтэй болсон танай гэр бүлд баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Биесүүд нь сайн уу?

-Сайн. Бид эмнэлгээс гэртээ гарсан. Ихрүүд маань хөхөө хөхөж, хуурайлуулчихаад хөөрхөн унтаад л...

-Шинийн нэгний өдөр төржээ. Үхэр жилийн анхны ихрүүд болж таарах нь ээ?

-Үнэхээр билигшээлтэй сайхан байна. Миний хувьд төрөх тун дөхсөн байсан ч яг шинийн нэгэнд төрнө гэж бодоогүй. Битүүний өдөр гэрийнхэнтэйгээ битүүлчихээд  шинийн нэгэндээ өмсөх дээл хувцсаа зэхээд л... Тэрүүхэндээ маргаашийн золгуутандаа бэлдээд байж байтал оройхон гэнэт өвдөөд эхэлсэн. Би жирэмсний хяналтад Эх нялхас дээр явж байсан болохоор шууд л эмнэлэг рүүгээ явсан даа. Эмнэлэгт очиход Эх нялхсынхан үнэхээр сайхан үйлчилгээ үзүүлж, эсэн мэнд амаржихад минь маш их тусалсан. Ихэр хүүхэд төрүүлэх чинь амаргүй байдаг юм байна лээ. Эхлээд нэг нь төрж байтал дараагийнхыг нь төрүүлэх гээд л эмч, сувилагч нараас минь үнэхээр их ажиллагаа шаарддаг юм билээ. Төрснийхөө дараа ямар ачтай, буянтай хүмүүстэй учран золгож, ихрүүдээ эх бариулж авахуулсан юм бэ, би ямар их азтай хүн бэ гэж өөрийн эрхгүй бодсон доо. Эмч, сувилагч нар ч эхлээд намайг төрүүлэх гээд бүхий л анхаарлаа ажилдаа хандуулсан байсан байх. Харин дараа нь “Нээрэн өнөөдөр чинь Шинийн нэгэн юм байна шүү дээ.  Үхэр жилийн анхны ихрүүд маань мэндэллээ” гээд ихэд баярлаж байсан.

-Үнэхээр билигшээлтэй сайхан санагдаж байна?

-Регистрийнх нь дугаарыг авахад хүртэл ямар гоё тоонууд тохиосон гэж бодно/Инээв/. Бодоод байхад 2021.02.12-ны 02 цагийн орчим төрсөн нь тооны хувьд ч их бэлгэдэлтэй санагдсан. Баярласан хүнд чинь ер нь бүх л зүйл талархалтай сайхан санагддаг юм байна.

-Регистрийг нь авсан гэхээр ихрүүдэд нэрийг нь хайрлачихсан байх нь...

-Өнөөдрийн энэ билигт сайхан өдөр /Шинийн найман/  охиддоо Б.Оюунтөгс, Б.Номинтөгс гэсэн нэр өгсөн.

-Урьд нь ихэр хүүхэдтэй болно гэж бодож, төсөөлж байв уу?

-Ихэр хүүхэд гэж бодох нь байтугай зүүдэлж ч байгаагүй/Инээв/. Анх эхогоор харуулаад ихэр хүүхэдтэй гэдгээ мэдэх үед итгэмээргүй ч юм шиг ер бусын гайхамшигтай мэдрэмж төрж байсан. Харин одоо ингээд ихрүүдээ тэврээд сууж байхад “Энэ бол бурхнаас бидэнд илгээсэн бэлэг. Би ихэр хөөрхөн үрстэй болох азтай сайхан хувь заяатай байжээ” гэж бодож сууна. Үр хүүхэдтэй болно гэдэг ямар сайхан зүйл билээ. Тэр тусмаа ихэр хүүхэдтэй болно гэдэг үнэхээр ховор хувь тавилан гэж боддог доо.

-Хүмүүс ихэр хүүхэдтэй болохын тулд урьдчилан төлөвлөж, эмнэлгээр явж, их л цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг юм шиг санагдсан?

-Нөхөр бид хоёрын хувьд бол санаандгүй л юм болсон/инээв/. Гэхдээ аав ээжээсээ хоёр талын удамд ихрүүд байсан эсэхийг асуухад, дээр үед байсан л юм билээ. Тэр сайхан удам бидний үед залгамжилж, ийнхүү хоёр хөөрхөн охинтой болсон нь үнэхээр их хувь заяа л гэж бодож байна даа.

-Ихрүүд маань дээрээ ах, эгчтэй гэсэн үү?

-Манайх эхлээд хүүтэй, дараа нь охинтой болсон. Одоо ихрүүдтэй боллоо. Үүнээс илүү аз жаргал гэж хаана байх билээ. Хүн болгонд хүрч ирээд байдаггүй тийм сайхан зүйл надад тохиолдсон гэж боддог. Сайн ханьтай, сайхан хүүхдүүдтэй ийм амьдрал л жинхэнэ аз жаргал юмдаа.

-Тэгэлгүй яахав. Ихрүүд тань тэгэхээр одонгийн чинь хүүхдүүд болсон байна шүү дээ?

-Дөрвөн сайхан үртэй боллоо. Нэг мэдсэн “Одон” зүүх хэмжээний олон хүүхэдтэй болчихсон байна/Инээв/.

-Ах, эгч хоёр нь дүү нараа хараад яаж байх юм?

-Өө хөгжилтэй л юм болоод байна. Ах, эгч хоёр нь хараад базаж чимхчих гээд л... оролдох гээд л... Үнэрлэж зугтаагаад л.../Инээв/.

-Өвөө эмээ нар нь бөөн баяр...

-Манай хадам аав их зөн совинтой ч гэх үү, сонин хүн/Инээв/. Өнгөрсөн зун айлуудын ихэр хүүхдүүдийн зураг нүүр номондоо тавиад шэйрлээд л байдаг байсан юм. Анхандаа нэг их анзаараагүй. Гэтэл дараа нь байн байн л ихэр хүүхдийн зураг тавиад байхаар нь “Аав ихэр ач зээтэй болбол сүйд болох  байхдаа” мэтийн юм бодож байлаа. Тухайн үедээ өөрийгөө ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ ч мэдсэнгүй. Дараа нь хоёр аавдаа ихэртэй болсноо хэлж, уйлуулсан даа. Биднийг ихэртэй болоход хамгийн их баярласан хүмүүс аав нар маань. “Охиныгоо үүрээд дэлхийг тойроход ч бэлэн байна” гэж байна билээ. Ийм сайхан баярт мөчийг маань хуваалцсан “Өглөөний сонин”-гийнхондоо баярлалаа. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай гэр бүлд хорвоогийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dr. Adity(129.205.113.218) 2021 оны 02 сарын 24

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
w(66.181.182.96) 2021 оны 11 сарын 26

bayar hvrgej az jargal hvsie..huurhun yum b.aa

2  |  0
баяр хүргэе(66.181.182.30) 2021 оны 11 сарын 26

Билэгшээж байна. Монгол түмний минь заяа хийморь дээшээ байх болтугай. Эрүүл энхийг ерөөе\n

2  |  0
Ерөөл(64.119.20.167) 2021 оны 11 сарын 26

Билэгшээлтэй сайхан үйл явдлыг олонтойгоо хуваалцсан сайхан гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Үхэр жилдээ өнөр өтгөн болтугай монголчууд минь

2  |  0
Бэр(103.23.50.131) 2021 оны 11 сарын 26

Айлын бэр хүн гэж ийм л сайхан эмэгтэйг хэлэх байх даа. Үнэхээр нүдэнд дулаахан сайхан бүсгүй байна. Хүүгээ ийм ол бүсгүйтэй ханилуулах юмсан даа\n

3  |  0
Аз жаргал(103.23.50.131) 2021 оны 11 сарын 26

Сайхан залууст болон хөөрхөн үрсэд нь эрүүл энхийг хүсье

3  |  0
сосорбарам(202.126.89.117) 2021 оны 11 сарын 26

баяр хүргэе гэр бүлд нь аз жаргал хүсье

3  |  0
Top