Иргэд хөл хорио тавигдахыг хоног тоолон хүлээж байна. Үсээ засуулж, зоогийн газар, кофешоп хэсэн урин цагийг зугаатай өнгөрүүлэх хүсэл хөл хорионд орсон хэн бүхнийг эзэмдэж байх шиг. Дарга нарын ярьж буйгаар цар тахлын вакцинжуулалт эхлэхтэй зэрэгцэн тавьж буй өнгөрсөн нэг жилд байгаагүй сул дэглэм зарим газарт онцгой нөхцөлтэйгөөр хэрэгжинэ. Тухайлбал, кино театр гэх хамгийн эрсдэлтэй газар ажиллаж эхэлнэ. Театрууд танхимын 30-50 хувьд хүн суулгаж үйлчлэх юм байна. Өөрөөр хэлбэл, 100 суудалтай танхимд 50 хүн зэрэг сууж кино үзэхээр зохицуулсан. Гэвч кино театр бол олон хүнийг нэг танхимд дор хаяж 90-120 минут суулгаж үйлчилдэг газар.
Энэ утгаараа олон улсад цар тахлын үед хамгийн эрсдэл өндөртэй ангилалд оруулж, шөнийн цэнгээний газрын хэмжээнд авч үзэн хориглож байгааг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, хошин шог, нийтийн дуу тэргүүтэй нийтийг хамарсан тоглолтын үеэр хэдэн хүн хохирогчоор тодорлоо доо. Олон хүн цуглуулдаг танхимын үйлчилгээний цар тахлын үеийн сул тал тэр болсон. Тэгэхээр төр засаг зөвшөөрсөн хэмээн театр хэсэж өөрсдийгөө эрсдэлд оруулах хэрэг байхгүй. Тэгээд ч кино театрт гарч буй бүх кино интернэт орчин, олон сувгийн үйлчилгээнд зэрэг тавигддаг болсон цаг үед бид амьдарч байгаа. Үзэхийг хүссэн бүхэн чинь интернэтэд байна. Гэрээсээ гарах гэж яарах хэрэггүй.
Сэтгэгдэл ( 6 )
Очих шаардлага үнэхээр алга.өөрсдөө маш том эрсдэлд орно. Коронаг яг хажууд чинь байна гэж ойлгож байх хэрэгтэй
Бид үзэгч хооронд 1.5-2м зай барьж суудал алгасан суулгаж байнa.\nАгааржуулалтыг тогтмол ажиллажуулж байна
gertee bh ni bn bizdee zaaval busdad tulgah yun ochih hun ochino l bizde
Vnen shvv.niitiin dyychin geh hvmvvsiig hul horionii ved zalhtlaa vzlee.odoo bol boloo sh dee
тийм шүү. Театр кинонд бүү оч
Театр, томоохон үзвэрийн газар кино, концерт үзэх нь амиа хорлож баыгаатай агаар ннг