2021 оны гуравдугаар сард дараах хуваарийн дагуу, 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондооо ирэх хүсэлтэй гадаадад байгаа иргэдээ татаж авахаар төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сард 1920 иргэн ирэх аж.
Мөн энэ хоёрдругаар сард Казахстаны Алматы руу нэмэлт нислэг хийхээр болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Мөн тусгаарлалтын 14 хоногийг багасгаж, 10 хоног болголоо. Гадаадаас ирэх иргэд эх орондоо ирсний дараа тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд PCR шинжилгээ өгнө. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. Үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана. Ингэснээр 3,4 дүгээр сард нийт 22 нислэг үйлдэж, 3610 иргэдээ татан авах боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )