УОК: Диско баарууд зөвхөн лоунж хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ

2021 оны 02 сарын 22

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа нээж байгаа юм.

Энэ хүрээнд ресторан, паб, лоунж, билльяардын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, дараах тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллана. Энд онцлохоход диско баар нь зөвхөн лоунж хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ.

1. Тусгай өрөө VIP караокены өрөө, тасалгааны талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байх

2. Тусгай өрөө VIP караозены өрөөний тамхи татах цэг, нийтийн бие засах газрыг 2 цаг тутам цэвэрлэн, халдваргүйжүүлж, агаар сэлгэлтийг тогтмол хийх, механик агааржуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангах

3. Өрөө бүрт гар халдваргүйжүүлэгч тавих

4. Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон дууны цэсийг цэвэрлэж халдваргүйжүүлэх

5. Диско баар нь зөвхөн лоунж хэлбэрээр үйл ажиллагаа явуулах

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасандор(202.55.188.108) 2021 оны 03 сарын 07

Энэ зураг дан ганц ханшалтгүй гэж авч үзээд байгаа учир захирам хавсргаж гаргаж өгнө үү

0  |  0
Top