Хүргэлтийн хоолны үйлчилгээнд тавигдах ТУСГАЙ ШААРДЛАГА

2021 оны 02 сарын 22

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа нээж байгаа юм.


Энэ хүрээнд хүргэлтийн хоолны үйлчилгээнд дараах ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА тавина.

1. Хүргэлтийн үйлчилгээний аижлтанд халдвар хамгааллын дэглэм, хувиан хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх талаар зааварчилгаа өгч баталгаажуулах, үйлчлүүлэгтэй зайнаас харьцахыг байнга сануулах.

2. Хүргэлтийн үйлчилгээнд хэрэглэсэн зөөврийн сав, сагсыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өрөө, тасалгаанд шууд оруулахгүйгээр тусгайлсан цэгт угааж, цэвэрлэнэ.

3. Хүргэлтийн хоолыг хүлээлгэн өгөхөд хүн хоорондын зай барьж, гараас гарт өгөхөөс зайлсхийх.

4. Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог төлбөрийн карт,  цахим төхөөрөмж ашиглан хийх, бэлэн мөнгөнөөс аль болох татгалзах.

5. Төлбөрийн картыг "ПОС" машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүрт нь цэвэрлэж, халдваргүйжүүлэх.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top