"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Энэ хүрээнд биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төвийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаадлагыг танилцуулж байна.
1. Хүн хоорондын зайг 2 мертрээс багагүй байхаар тооцох,
2. Дасгалын тоног төхөөрөмж бүрийн дэргэд гар халдваргүйжүүлэгч, алчуурыг байршуулах,
3. Сургалтын байр, тоног төхөөрөмж, хэрэглэл, зориулалтын хувцсыг тухай бүр цэвэрлэн халдваргүйжүүлж, агаар сэлтгэлтийг 2 цаг тутам тогтмол хийх,
4. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр олон улсын болон бусад уралдаан тэмцээн зохион байгуулах тохиолдолд оролцогчдыг "ПГУ" шинжилгээнд хамруулах, түүний хариуг үндэслэн заалны багтаамжийг 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах
Сэтгэгдэл ( 1 )
Үйлчлүүлэгчид зааланд орохын өмнө халуун үзэхгүй Ажиллагсад шинжилгээ хийлгэх шаардлага тавигдахгүй юу