Саун, бассейнаар үйлчлүүлэхдээ урьдчилж цаг авна

2021 оны 02 сарын 22

Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Энэ хүрээнд нийтийн халуун ус, саун, усан бассейны үйл ажиллагаанд дараах тусгай нөхцөл шаардлагыг тавина.


1. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авч үйлчлүүлэх

2. Халуун усны шүршүү, массажны өрөөнд зөвхөн нэг хүнд үйлчлэх

3. Үйлчилгээ бүрийн дараа шүршүүр, сауны өрөө, тасалгаанд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, агаар сэлтгэлт хийх, агааржуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангах

4. Бассейны усыг зааврын дагуу халдваргүйжүүлж, үлдэгдэл хлорын хэмжээнд өдөр бүр дотоодын хяналт тавих

5. Хэрэглсэн алчуур, улавч, хэрэгслийг угаалгын хэсэгт хүргүүлэх, аль болох нэг удаагийн хэрэгслээр үйлчлэх

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ццц(202.70.34.89) 2021 оны 02 сарын 23

саун бассейн караоке үзвэр тоглолт хаах хэрэгтэй ,,Гол голомт шүү\n

0  |  0
Top