Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас “Ажлын байрны нөхцөл сайжруулах болзолт уралдаан”-ыг алба хаагчдынхаа дунд зохион байгууллаа.
Энэ хүрээнд алба хаагчид цэргийн байр, гал тогоо, сургалтын танхим, бялдаржуулах өрөө болон шинээр “Түүхэн замналын өрөө” үүсгэн тохижуулахаар болсон бөгөөд хамт олны идэвх санаачлага, шинээр сэдэж санаачилсан ажлуудыг харгалзан үзэж, эхний хоёр байрыг шалгаруулсан юм.
Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт тус ангийн 3 дугаар салаа шалгарч, хамт олноороо монгол орны үзэсгэлэнт түүхэн цогцолборт газруудаар аялахаас гадна бусад орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ангиудаас туршлага судлахаар боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )