Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгогдсон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байна.Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлаж болохыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна.
Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Сэтгэгдэл ( 5 )
СЭТГҮҮЛЧ ГЭДЭГ МЭРГЭЖИЛ ЧУХАЛ ОДОО ЮУЧ МЭДЭХГҮЙ ЦУНК АППАРАТ ҮҮРСЭН СҮҮТГЭНЭСЭН ”АМЬТАД” ХЭТ ОЛШИРЛОО БҮГД Л ЯРИЛЦЛАГА АВАХ ЮМ ГЭНЭ БАГТАЛЦАХГҮЙ ЧИХЭЛДЭЭД ХЭРЭЛДЭЭД ЯВАХ ЮМ НЭГДСЭН ЭВЛЭЛ ХЭНИЙГ ЯВУУЛЖ СУРВАЛЖЛАГА ХИЙЛГЭХИЙГ ЯЛАНГУЯА ЗАСГИЙН ОРДОНД ШАЛГАРУУЛЖ ЭСВЭЛ ЭЭЛЖЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ БОЛ БАГТАХАА БОЛИЛОО МОНГОЛ ХЭЛЭЭ МЭДЭХГҮЙ ”ИРГЭН ХУЖААГИЙН” ХЭМЖЭЭНИЙ ХҮМҮҮС ЯВААД БАЙНА
Монголын сэтгүүлч нэртэй эргүү охидууд бол 4 р ангийн хүүхдээс дор мэдлэгтэй ба монголын хамгийн хорлонтой дайснууд болсон
Цар тахлын үе, өндөржүүлсэн бэлэн байдлын үе. Ийм мэдэгдэл гаргахдаа ичихгүй байна уу. Нэг цонхноос төр мэдээлэл хүргэж байгаа нь онцгой байдлын үед маш зөв. Манай улс хууль ёсны төр засагтай орон. Тэгээд хэн хэнээс халдвар авсныг эрэн сурвалжилж нэр хаягтай нь сурталчлах гээд байгаа юм ээ. Хэрэгт дуртай хэрээнүүүд гэсэн алдар цол хүртэтлээ сэтгүүлчдийн нэр хүнд унасан, бичиг үсгийн чадваргүй хөлсний бичээч нарыг сэтгүүлчид гэж бодож байгаа бол наад эвлэл, холбоогоо татан буулга. Өөр гарц та нарт байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө нь хэтэрсээр байгаад дампуурсан улс манайх л байна.
ehleed hudaldagdsan archaagii setguulchdee tsegtsel.Hujaaruu jil bolgon hujaagiin zardalaar tenej hujaagiin hulsnii bicheech bolson pyaldaga setguulchdee afiutgaj tseverle. mongoliin niigemd hamgiin buzar haldvar taraaj baiga novshnuud.
Сэтгүүлчид өөрсдөө маш чадваргүй байна л даа. Сая хэсэг ЭМЯ -ны мэдээлэлийн үеэр сэтгүүлчдийн асуулт ярих чадвар утга агуулга ...арайч дээ байсан даа. Эхлээд ур чадвар мэргэжил мэдлэгэ , цэгцтэй яридаг асуудаг бичдэг болох хэрэгтэй!