Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн /2021.02.24/ тусгай үүргийн онгоцоор ирэх 254 иргэний нислэгийн бүртгэл эхэлж байна.
Өнөөдрийн нислэгээр Туркаас 191, транзитаар Европ, Африкийн орнуудаас 63 иргэн, Иргэдэд туслах сан, олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42 хүн ирэх юм.
Тэдний 161 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, бага насны хүүхэдтэй гэр бүл 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, өндөр настан 11, жирэмсэн 12 хүн байна.
Тус нислэгээр ирэх иргэдийг "Зүчи", "Улаанбаатар", "Тайж", "Тэмүүжин" зочид буудалд тусгаарлах юм.
Онгоц өнөө шөнө буюу хоёрдугаар сарын 25-ны 01:00 цагт "Буянт-Ухаа" ОУНБ-д газардах хуваарьтай байна.
Нэмж мэдээлэхэд ирэх гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондооо ирэх хүсэлтэй гадаадад байгаа 1920 иргэнээ татаж авахаар төлөвлөсөн.
Сэтгэгдэл ( 0 )