Дарханы ИТХ-аас ЖДҮ эрхлэгчдэд үүссэн ХҮНДРЭЛИЙГ ДАВАХ, АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛОХ судалгааг хийжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 24

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас "Хөгжлийн шийдэл", "Бизнес судлалын төв" зэрэг төрийн бус байгууллагатай хамтран улсын хэмжээнд анх удаа Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд цар тахлын улмаас үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, тэрхүү арга замыг тодорхойлох судалгааг хийжээ.

Энэхүү судалгааг "Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал таныг сонсож байна" ажлын хүрээнд явуулсан бөгөөд үр дүнг шийдвэр гаргагчдын түвшинд танилцуулахаас гадна орон нутгийнхаа Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь судалгааны гол зорилго аж. 

Энэ талаар Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат хэлэхдээ "Хурлын зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд иргэдээ сонсож ажиллахыг энэ тэргүүний зорилт болгоно. Түүнчлэн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, тэр дундаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж тэдний санал, санаачлага, асуудлуудыг нь сонсож тулгамдсан бэрхшээлийг шийдэх гарц боломж, шийдлийг цаг ямагт эрэлхийлж ажиллана" гэж онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top