"Богдхан төмөр зам"-ын төслийг эрчимжүүлнэ

Г.Билгүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав.

 Уулзалтын эхэнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон зорчигч  тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн ач холбогдол бүхий "Богдхан" төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ. 

"Богдхан" төмөр замын төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын  зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.26.194.150) 2021 оны 02 сарын 26

Энэ их зев Санаа яваад байгаа шуу хотын захад тээвэр зуучуудын логистик тев бий болгох хэрэгтэй темер замаа иргэд ч УБ таа ирж очоод байх боломжтой болчихно шуу

0  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 02 сарын 26

Энэ үлгрийг бас хэдэн жил ярих бол зүгээрл таг зогсдог нарийн замаа өргөн болго

0  |  0
Иргэн(49.0.154.59) 2021 оны 02 сарын 26

Богд хаан төмөр зам барихдаа шинэ нисэхийн явах ирэх заал руу оруулж үзээрэй, тэгэхгүй бол хотоос явахад хол учир хэцүү гэдгийг мэдэж байгаа биздээ.

0  |  0
m(202.55.191.130) 2021 оны 02 сарын 26

tun zov shuu. oorsdoo baga bagaar hiigeed baij chadanaa.tegvel hotoor damjin ongoroh achaanii vogan ybahgui shuud uragshaa ybj achaalal mash ih buuranaa. deer ni oros vaktsin hamgiin sain ch dee.hvnee bodoh heregtein zov shuu.

2  |  0
Top