Б.Отгонбаяр: Цэргүүдийг "дэглэсэн" нь үнэн, уучлалт хүсч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

Зэвсэгт хүчний 032 дугаар ангид гарсан цэргийн дэглэлттэй холбоотой асуудлаар ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Отгонбаяр тайлбар өглөө.

Тэрбээр “2019 оны есдүгээр сарын сүүлчээр цэргийн албан хаагчдын хооронд харилцааны дүрмийн бус зөрчил гарсан. Үүний шалтгааныг тодруулахаар өнөөдөр ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. 2019 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн цэргийн албан хаагч 2019 оны хоёрдугаар ээлжээр ирсэн хоёр цэргийн албан хаагчтай ийнхүү дүрмийн бус харилцааны зөрчил гаргасан нь үнэн болох нь тогтоогдсон.

Ингээд хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдийн эцэг эхчүүдээс уучлалт хүсч байна. Мөн халагдсан цэргийн алба хаагч нар энэ зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж болно.  Мөн зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчдын эцэг эхчүүд халдвар хамгааллын дэглэм сахиад, танилцах боломжтой” гэлээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол ээж(43.228.130.164) 2021 оны 03 сарын 01

Цэрэгт яргалал, харгислал маш их хэмжээгээр байгаа. Дээд дарга нар нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байсан ч мэдээгүй юм шиг царайлдаг, дуулаагүй юм шиг байдаг. Би хоёр хүүтэй. Амьнаасаа тасалж , ухаанаасаа ургуулж, үхэлтэй тэмцэлдэн байж төрүүлж эх орондоо хэрэгтэй, эрдэм мэдлэгтэй хүн болгохын төлөө зүтгэж өсгөж байгаа 2 хүүгээ цэрэг нэртэй яргачны газар явуулахгүй би өөрөө амьд байгаа цагтаа хэзээ ч явуулахгүй. Эрүүл саруул 2 сайхан хүүгээ цэрэг нэртэй яргачны газар явуулаад өрөөл татанхай эргүү тэнэг бүр цаашлаад / ............. уучлаарай энэ үгийг бичиж чадахгүй нь/ болгоод

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 27

Гэмт үйлдлээ бахархалтайгаар танилцуулж байгааг юу гэж ойлгож байна даа үхэр монголчууд аа?

0  |  0
Намжилбаян(103.212.119.13) 2021 оны 02 сарын 27

Уучлал гуйх оройтсоон Отгонбаяраа! Миний хүүхдийг яргалсан наад хэдэн цэргүүдийг чинь чамтай хамт хямдхаан үнээр нухуулчаад овоон доор булуулчиж чадна шүү би.

0  |  0
зочин(202.9.46.166) 2021 оны 02 сарын 26

зүгээр уучлалт хүсээд өнгөрөх үү

0  |  0
Top