Өнөөдөр 254 иргэн эх орондоо ирнэ

2021 оны 02 сарын 27

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2021.02.,27/ Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ.

Тэдний 187 нь БНСУ-аас ирэх бол 67 иргэн Америк, Австрали, Канад, Зүүн өмнө Азийн арнуудаас транзит нислэгээр ирж байна. Мөн Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр долоон хүн ирнэ.

Өнөөдрийн нислэгээр ирэх иргэдийн 15 нь өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 49, жирэмсэн 11, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 56, өнгөрсөн оны 11-р сард тасалбар авсан 86, түр саатуулах байранд байсан 11 хүн байна.

Онгоц "Буянт-Ухаа" ОУНБ-д 19:00 цагт газардах хуваарьтай байгаа бөгөөд иргэдийг "Тоёоко Инн" зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top