Хүн аливаа нэг зүйлийг шүтэж сүсэглэж байх учиртай. Чухам уул ус, лам хувраг, ном судар гээд алийг шүтэх сүсэглэх нь хувь хүний эрх. Ямарваа нэг зүйлд сүсэглэдэггүй хүн бол адгуустай адил төстэй гэж үздэг нь ч үнэний хувьтай. Магадгүй хүн төрөлхтний оршин тогтнох нэгэн том тулгуур нь сүсэг бишрэл байх. Гэхдээ мухар сүсэг хэрээс хэтрэх нь аюултай.
Өнөөдрийн байдлаар олон зууны турш монголчуудыг байлдан дагуулж буй буддын шашин хүчтэй хэвээрээ байгааг ойрын өдрүүд харуулж байна. Хөл хорио тавигдсан цагаас хойш гандан хийдэд урт цуваа үүссэн төдийгүй бараг л телевиз бүхнээр банкны данс тавьчихаад ном хурж байна. Телевизийн дэлгэцэд банкны данс тавиад ном хурж, тус дансанд үй зайгүй мөнгө орж байгаагаас харахад бидний сүсэг бишрэл 100 жилийн өмнөх шигээ байна гэсэн үг. Тэгэхэд өөр нэг телевизийн сувгаар хорт хавдартай хүнд зориулсан хандивын тоглолт цацах аж. Манай нэртэй гэсэн дуучид, уран бүтээлчид оролцсон тоглолтод мөн банкны данс тавьж, түүнд мөнгө орж байгааг дэлгэцээр харуулж байна. Ийнхүү лам нарын хурал хурж буй телевизийн дэлгэц дэх данс, хандивын тоглолт хоёрын дансны мөнгө хэрхэн орж байгаа урсгалыг харахад лам нарын ном хурж байгаа данс маш шуурхай, хандивын тоглолтоосоо гурав дахин илүү хурдтай байгаа нь дэлгэцээс харагдана.
Уг нь тэнд нэг хүн хорт хавдартай шаналж, хэсэг нь түүнд эмчилгээний мөнгө босгох гэж нэр зүстэй уран бүтээлчдийн тоглолтыг үзүүлж байгаа юм. Үүнээс олсон мөнгөөр хорт хавдартай хүнийг эмчлэх учраас түүнд мөнгө өгвөл буян болох нигууртай ч лам нарын ном хурж байгаа телевизийн дэлгэцэн дэх дансанд илүү хурдтай мөнгө орж байгаа нь сүсэг бишрэл гэхэд хэцүү санагдана. Энэ утгаараа сүүлийн хэдэн өдөрт лам нар бурзайж байна. Арга ч үгүй. Өнгөрөгч жилээс хөл хорионы дэглэмд байсан гандан хийд, лам нарын орлого эрс багассан учраас мэдээллийн хэрэгслээр дамжин чамгүй мөнгө олж байна. Нэгэнт дасаж дадсан жилийн засал хийлгэж, ном гүрэм уншуулалгүй яахав. Юу вэ гэхээр лам нарт мөнгө өгөх нь буян уу, зовж өвдсөн нэгэнд мөнгө өгөх нь буян уу гэдгээ л ялгах учиртай юм сан.
Сэтгэгдэл ( 3 )
Буддын шашин хүчтэй байна ч гэх шиг.Mонголчуудыг ямар шашин шүтүүлэх гээд байгаа юм бэ? Мөнгөө юунд зарцуулах нь хувь хүний асуудал. Лам хүн хамаг амьтаны тусын тулд хийх ёстой ажлаа л хийж байна, мөнгө заавал хандивла гэж ямарч сүм хийд шаардаагүй байна.
Хувь хүн өөрийн гэр бүл үүр хүүхдийн төлөө ном заслаа уншуулаад буян хийх нь мэдээж шүү дээ. Юу гэх гээд байгаан. ӨӨрсдийн төлөө засал ном битгий уншуул, харин өөр хүнд өвчин зовлонд нь өргөл өргө гэх гээд байгаа юм уу. Логиктой юм бодооч. Хүн эхлээд өөрийгөө, үр хүүхдээ гэр бүлээ л гэнэ ш дээ. Ер нь ч хорвоогийн өвчин зовлон барагдах биш, өгөх үедээ өгөөд өгөхгүй үедээ өгөхгүй явна.Заавал бусдад туслах алба байхгүй. Хүн засал номоо хийлгэх бусдад падгүй шүү.
shariin shashin bol har tamhi mun Ugur lamuudad bitgii mungu uguuchee Tiim l hamag amitanii tusiin tuld um bol unegui uilchilgee uvuulaach shar huvalznuudaa COVID toi ene ued