Өнөөдрөөс орон нутгийн сургууль, цэцэрлэг хичээллэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01
Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  өнөөдрөөс /2021.03.01/ эхлүүлж байна.
Ингэхдээ танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах аж. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм.
Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй. Мөн нийслэлийн сургууль, цэцэрлэг хэзээнээс танхимын сургалтад шилжих нь тодорхойгүй байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top