Өнөөдрөөс Шүүхийн тухай хууль ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Энэ оны нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар баталсан. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хууль өнөөдрөөс /2021.03.01/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийг боловсронгуй болгохтой холбоотой хэд хэдэн чухал зохицуулалт орсон.

Нэгдүгээрт: Хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой тусгасан. Ингэхдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн  ШЕЗ-ийн 10  гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн томилох

Хоёрдугаарт: ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөсөн. ШЕЗ-ийн шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх гэсэн шаардлага багтсан.

Гуравдугаарт: Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай зохицуулалт оруулсан.

Хуулийн төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байхаар, эдгээрийн дөрвийг  шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилно. Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавих шаардлагыг дээр дурдсан ШЕЗ-ийн гишүүдэд тавих шаардлагатай адил байхаар тусгасан.

Дөрөвдүгээрт: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан гурав дахь чухал зохицуулалт бол шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалт юм. Үүнийг хуулийн төсөлд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргын зарчмаар байгуулж болохоор тусгасныг Шүүхийн тухай хуулийн төсөлд тодорхой болгосон юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.6) 2021 оны 03 сарын 01

шүүх цагдаагиинхан боовоороо нэгдүгээрт юм биш үү бэлгиин замын өвчоөлөөрөө тэргүүлнэ өөр юм ч биш

0  |  0
Top