“Өргөө” амаржих газрын даргаар Ж.Энхцэцэгийг томилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ. Тэрбээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багшаар ажиллаж байсан. Мөн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулж,  20-иод жил  ерөнхий эмчээр нь ажилласан байна.

Дөнгөж төрсөн коронавирусний халдвартай ээжийг ХӨСҮТ рүү зөөх үед алдаа гарч, албан тушаалтнууд хариуцлагаа хүлээсэн ч  "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан хариуцлагаас мултарсан. Тэгвэл хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж, нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сарын 15-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(66.181.161.48) 2021 оны 03 сарын 01

баясаа авгайд бооввоо хөхүүлж явлаа ккк

0  |  1
Irgen (66.181.161.16) 2021 оны 03 сарын 01

2r doloo honogiin umnu hul horiotio ued shunu yaraltaigaar yvaad ochij bgaa hunees ulavch avchirsangui geed neheed suuj bsn shuudee tanai huleen avhiihan..

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 01

Хүний амь насанд заналхийлсэн болон хүний амь хөнөөсөн Баясгаланг ажлаас нь халаад л болоо юу? Хэрэг үүсгэж хариуцлага тооцож ялы нь хэзээ үүрүүлэх вэ?

0  |  1
Zochin(202.9.46.141) 2021 оны 03 сарын 01

Сувилагч авгай ичээсэй

1  |  1
хувиа хөөсөн дээр дэ(64.119.18.143) 2021 оны 03 сарын 01

хувиа хөөсөн дээр дээ.

0  |  0
зочин(202.179.25.91) 2021 оны 03 сарын 01

бас нэг хувийн эмнэлэгтэй авгай

2  |  1
гашуун үнэн(66.181.182.27) 2021 оны 03 сарын 01

яахав ээ? Ямарч байсан анагаах ухааны салбар 20 гаруй жил ажилсан эмч байна. Энэ 20-иад жилд янз бүрийн л асуудалтай тулгарсан байж таарна.Ямартай мэргэжлийн мэдлэг чадвараа шинжлэх ухаанчаар хэмжиж мэддэггүй мөнгөнд шүтсэн махны ченжээр арай өөр байх гэж найдаж байна.

2  |  0
Зочин(139.5.219.202) 2021 оны 03 сарын 01

Хувийн эмнэлэгтэй хүнийг төрд бүү оруул!!!!!!!

2  |  1
Top