Хятадын “TTJVCO”компани “Эрдэнэс таван толгой” ХК-ийг шүүхэд өгчээ

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч “TTJVCO” компанитай хийсэн ажлын гэрээ өнөөдрөөс дуусгавар болж байгаа аж. Үүнтэй холбогдуулан тус компанийн ажилчид үйлдвэрлэлийн өндөр зардлаа багасгаж, ажилчдаа ажлын байраар бүрэн хангахыг шаардаж, ШӨХТГ-ын үүдэнд тайван жагсаал зохион байгууллаа.

Учир нь, Хятадын хөрөнгө оруулалттай “TTJVCO” компани “Эрдэнэс таван толгой” ХК-тай 2019-2020 оны хооронд хийсэн “Уулын цулын олборлолт”-ын гэрээний үнийн зөрүүнээс 458 тэрбум төгрөг авчээ.

Энэхүү гэрээ энэ хэвээр үргэлжлэх аваас 2024 он гэхэд “Эрдэнэс таван толгой” компани 670 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс бусад аж ахуйн нэгжтэй ижил хэмжээний гэрээг байгуулахыг хүссэн боловч Хятадын хөрөнгө оруулалттай “TTJVCO” компани эсэргүүцэж, шүүхэд өгөөд байгаа аж.

Тиймээс “Эрдэнэс таван толгой” компанийн ажилчид техник төхөөрөмж болоод ажлын байраар хангаж, үйлдвэрийн ашиггүй зардлыг багасгахыг шаардаж байна. Тус компанид 4000 хүн ажиллаж байж уулын цулын олборлолт явуулдаг бөгөөд сүүлчийн хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж дуустал ажилчид тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Н.Уянга

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.252) 2021 оны 03 сарын 02

Харилцан ашигтай гэрээ байх нь чухал. Хэн нэгэн эрхтэн дархтан Хятадын талд ашигтай гэрээ хийсэн бол түүнийг ил болгож нийтэд зарла. Тэр бол монголын ард түмний баялагаар ганцаараа баяжсан этгээд болж таарна.

1  |  0
Zochin(192.82.73.13) 2021 оны 03 сарын 01

Dotoodiin operator kompanuuddaa tender zarlaad shalgaragchiig\n turuus bodlogoor demjin gadniihantai ursuldohuits indesnii operatoruudiig bii bolgoh heregtei.hunii muur doloosnoos uuriin nohoi idsen ni deer biz dee.

0  |  0
Top