Хөдөө орон нутгаас ирэх хүн PCR өгөх шаардлагагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Улсын Онцгой комисс болон Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 11-23-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс нэг иргэнийг халдварын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан билээ. Харин өнөөдрийн хөдөө орон нутгийг зорих иргэдийг Улаанбаатар хотоос чөлөөтэй орж, гарах хөдөлгөөнийг нээж, хэвийн ажиллагаанд оруулж эхлээд байгаа юм. 

Тэгвэл хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирж байгаа иргэд шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг албаныхан мэдээлж байна. Зөвхөн асуумж бөглөх юм байна. Учир нь, хөдөө орон нутгийг ногоон бүс буюу халдваргүй газар гэж үзэж байгаа тул PCR шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй аж. 

Харин Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэд шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм байна. Энэ нь халдвар авсан эсэх, халдварыг хөдөө, орон нутагт тархуулахгүй гэх үүднээс авч байгаа ажил гэж албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top