Монголбанкныхан фитнесийн хуучин тоног төхөөрөмж авахаар болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Монголбанк фитнесийн тоног төхөөрөмж авахын тулд 300 сая төгрөгийн тендер зарласан нь "хэт үрэлгэн байна" гэх шүүмжлэлд өртсөн. Иймд тендерийг цуцалж буйгаа тус банкны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ. 

Үүний араас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү" гэж өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн.

Тэгвэл Монголбанкны ажилчид цалингийнхаа тодорхой хувийг хуримтлал үүсгэж, 20 орчим сая төгрөгөөр фитнесийн хуучин тоног төхөөрөмж авахаар болжээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.73.230) 2021 оны 03 сарын 02

Ар гэргүй, өөр санаа зовох юмгүй үхрүүд үү?

0  |  0
иргэн(66.181.187.174) 2021 оны 03 сарын 02

Заавал авах шаардлага юу бна. Хүмүүс өөрсдөө тэрийгээ зохицуулахад яанаа

0  |  0
B(64.119.26.206) 2021 оны 03 сарын 02

Uursdiiguu shagnaadl ulsaas gargana gsn vg..

1  |  0
Иргэн Б(66.181.184.139) 2021 оны 03 сарын 02

Цалингаараа авахаар болсон юм байна. Уул нь ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарах нь зөв

2  |  0
Иргэн(192.82.75.127) 2021 оны 03 сарын 03

Заавал нэг авах өлөн сэтгэлгээ нь уж арилахгүй юм аа. Фитнесс бол хувь өөрөө л шийдчих асуудал ш дээ.

2  |  0
Top