Өндөр боловсролтой хүний хүүхэд л өндөр боловсрол эзэмшдэг гэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Хүний эзэмшсэн боловсрол нь хөдөлмөр эрхлэлт, хүүхдийнх нь сургуульд суралцах жилд хүртэл эерэг болон сөргөөр нөлөөлдөг талаар Үндэсний статистикийн хорооноос судалжээ. Уг судалгаагаар эцэг, эхийн боловсролын түвшин нэмэгдэх тусам хүүхдийн сургуульд суралцах жилд эергээр нөлөөлдөг бол эцэг, эх нь боловсролгүй эсвэл суурь, бүрэн дунд боловсролтой бол хүүхдийн суралцах жилд сөрөг нөлөөлдөг гэдгийг нотолжээ. Жишээлбэл, боловсролгүй эцгийн хүүхдийг боловсролтой эцгийн хүүхэдтэй харьцуулахад 1.3 жилээр бага жилээр сургуульд суралцдаг байна. Харин боловсролгүй эхийн хүүхдийг боловсролтой эхийн хүүхэдтэй харьцуулахад 2.3 жилээр бага сургуульд суралцдаг гэнэ. Ерөнхийдөө эцэг, эх нь дээд боловсролтой бол хүүхдийн сургуульд суралцах жил 1.1 жилээр уртасдаг гэсэн тооцооллыг ч сонирхуулжээ.

Мэдээж хүн болгон математикч болох албагүй л дээ. Гэхдээ хүн бүр аав, ээж болдог. Аав, ээжийн хэн байх, ямар хүн байх нь хүүхдийн бодол, сэтгэхүй, зан чанар, ирээдүй боловсролд хүртэл нөлөөлөх нь практик дээр ч, судалгаагаар ч гэсэн батлагдах нь энэ. Тиймээс “Аав хүн ямар байх вэ, ээж хүн ямар байх вэ, хүүхэддээ юу үлдээх вэ, хүүхдээ хэн болгох вэ” гэдгээ бид илүү ухамсарлаж амьдрах ёстой. Ажил, амжилт, албан тушаал, хувийнхаа нэр хүндийг хөөхөөс илүүтэй үр хүүхдээ хэн болж өсөж, хүмүүжиж байгааг, үр хүүхдээ хэн болгохыг хүсэж буйгаа амсхийж нэг бодоорой. Хааяа ч болов хүүхдэдээ зориулан цаг зарцуулж, ирээдүйг нь, одоо ямар байгааг нь юу бодож, санаж, хийж, хийхийг хүсэж явдагийг нь асууж ярилцаж байгаарай, аав, ээжүүд ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.116) 2021 оны 03 сарын 06

Үнэн шүү. Боловсрол хүний төлөвшилд бүрэн нөлөөлдөг

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

Тэр үнэн. Оркын хүүхдүүд ерөнхийдөө боловсролгүй бүдүүлэг аливаад соёлгүй хандаж төлөвшдөг, дээр нь ухаан муутай.

2  |  0
Top