Дуудлагаар ажиллах автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангав

2021 оны 03 сарын 04

НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид шар усны үерийн дуудлагаар ажиллах аврах ажиллагааны зориулалттай “УАЗ” фургон, “ГАЗЕЛЬ” маркийн автомашинуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.

Автомашинуудыг уснаас аврах, ус зайлуулах зориулалттай багаж хэрэгслээр тоноглож, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгоод байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/27 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлээд байгаа юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дууд(202.179.27.171) 2021 оны 03 сарын 04

Нэг байгууллагын машин тэрэгний бэлэн байдлыг мэдээлээд байх нь хийх юмаа олж ядсаныг харуулж байна мэдээлэгч ээ .

0  |  0
Top