Батсүмбэрийн асрамжийн зөрчлийг арилгуулах ШААРДЛАГА хүргүүллээ

2021 оны 03 сарын 04

Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны асрамжийн үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлсэн талаар өнөөдөр /2021.03.04/ ХЭҮК-оос мэдээллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд үйлчлүүлэгчдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага тооцуулах, цаашид хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авахуулахаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяад 2021 оны гуравдугаар сарын 04-ний өдөр Шаардлага, Зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна.

Хүний эрхийн зөрчил үүсгэж буй дараах асуудлыг яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэхийг ХЭҮК-ын гишүүн Шаардлагадаа тусгажээ.

Үүнд: Асруулагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах; ахмад настны ангилалд хамаарахгүй асруулагчдыг тусгаарлан байрлуулах, асран хамгаалалтыг тогтоолгох; асруулагчдын өрөөнд зөвшөөрөгдөөгүй тавилга, хэрэгсэл ашиглахыг хориглох; асруулагчдын тэтгэвэр, тэтгэмжийг бэлнээр бус картаар олгодог болгох; асруулагчдын халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцтай байх эрх, эрх чөлөөг хангах; ажлын байрны дарамтыг таслан зогсоож, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зэргийг шаардлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 05

Европын орнуудад ахмад настныг сувилах газар нь 5 одтой зочид буудлын зэрэглэлтэй байдаг. Яагаад гэвэл ахмадууд өөрийн улс, эх орноо бүтээн байгуулсан хүмүүс байдаг.

1  |  0
Top